Hamuga ID
  • Танилцуулга
  • Хэрэглэгчийн гарын авлага
  • Ажиллах зарчим
  • Холболт хийх заавар
    • ID токен гэж юу вэ?
    • ID токен авах
      • Authentication request
      • Token request
    • ID токен баталгаажуулах
Powered by GitBook
On this page
  1. Холболт хийх заавар

ID токен гэж юу вэ?

PreviousАжиллах зарчимNextID токен авах

Last updated 8 months ago

ID токен нь хэрэглэгчийн ерөнхий мэдээлэл буюу нэр, имэйл, утасны дугаар гэх мэт мэдээллийг агуулсан JWT токен юм. Та ID токеныг задалж өөрийн системд шаардлагатай мэдээллийг авна.

Хэрэв танай систем имэйлээр хэрэглэгчээ бүртгэдэг, эсвэл утасны дугаараар хэрэглэгчээ бүртгэдэг боловч ID токен дотор тухайн мэдээлэл нь хоосон байвал хэрэглэгч Hamuga ID систем дээр тухайн мэдээллийг бөглөөгүй гэсэн үг юм. Дээрх тохиолдолд хэрэглэгчийг Hamuga ID систем дээр мэдээллээ бөглөөд дахин оролдоно уу гэсэн анхааруулгыг өгч нэвтрэлт бүртгэлийн процессыг амжилтгүй болгож дуусгана уу.

Хэрэглэгчид ашиглахад хялбар байлгах үүднээс бид хэрэглэгчийг заавал имэйл болон утасны дугаар аль алийг нь бөглөж баталгаажуулсан байхыг шаарддаггүй.

Иймээс зарим тохиолдолд имэйл, утасны дугаар аль нэг нь хоосон байж болох тул эдгээр мэдээлэл танд заавал шаардлагатай бол хэрэглэгчийг тухайн мэдээллийг бөглөж байж Hamuga ID-р таны систем рүү нэвтрэх боломжтой гэдгийг таны зүгээс хэрэглэгчид тавих шаардлага юм.

Hamuga ID систем дээр хэрэглэгч өөрийн имэйл/утасны дугаараа оруулах хуудас нь дээр байршдаг.

https://id.hamuga.mn/personal